
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович улс оронд нь гуравхан хоногийн дотор 75 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн хүнд гэмтсэн цуст мөргөлдөөнийг зогсоохоор шөнөжин хэлэлцсэний эцэст зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдлээ. Харин Украины сөрөг хүчнийхний зүгээс эрх баригчидтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсан талаар мэдэгдээгүй байна. Украины эрх баригчид өнгөрсөн мягмар гарагийн /II.18/ оройн 18:00 цагт Киевийн төв талбай Майданаас жагсагчдыг хүчээр хөөн гаргах ажиллагааг эхлүүлсэн юм. Үүний улмаас өнгөрсөн шөнө хамгийн их цус асгаруулсан аймшигт мөргөлдөөн Украины Тусгаар тогтнолын талбайд өрнөсөн байна.
Үүний зэрэгцээ Киевт үүссэн хурцадмал байдалд Европын холбоо, АНУ-ын зүгээс Украины эрх баригчдыг буруутган, хориг арга хэмжээ авч эхлээд буй юм.
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-аас харилцаагаа тасалж, Европын холбоонд нэгдэх шийдвэрийг гаргаж чадаагүй улмаас Киевт өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан үргэлжилж буй юм.