“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн уран бүтээлчид ээлжит шуугианаа тарих нь ээ. Тэд энэ удаад өөрсдийн төрлөх жанар болох тайзны бүтээл дээр ажиллаж байгаа аж.
“Хувьсал” продакшин “Хайр” нэртэй тайзны жүжгээ гуравдугаар сарын 1-ээс эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран бүтээл нь орлогоороо урьд өмнө нь байгаагүйгээр амжилт тогтоосон гэдэг. Магадгүй тэдний тайзны уг бүтээл нь мөн нилээд шуугиан тарих болов уу гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүссэн гэвэл буруудахгүй.
Хамгийн сонирхолтой нь тус тайзны бүтээлд гурван эмэгтэй уран бүтээлчийн хоёр нь тоглож байгаа аж. Шинэхэн соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэг эгч нартаа энэ удаад найр тавьж өгсөн үү, чадвар нь хүрсэнгүй юу…
Э.ТЭКҮ