Линдсей Лохан реалити шоу хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Линдсей Лохан реалити шоу хийнэ

Холливудын алтан охин гэгдэж байсан жүжигчин Линдсей Лохан сүүлийн жилүүдэд хар тамхи болон согтууруулах ундаанд донтож, олон хэрэгт холбогдох болсон билээ. Албадан эмчилгээнээс гараад буцаад л шоуны амьдралдаа ордог түүний бүтэлгүйтэл энэ жилээр төгсгөл болох бололтой.

Учир нь тэрбээр Нью Йорк хотноо эргэн ирж, өөрийн амжилттай амьдралаа эхлүүлэхээр сэтгэл шулуудаад байгаа ба үүнийгээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахаар шийджээ.

Түүний өдөр тутмын амьдралыг харуулах “Lindsay” нэртэй реалити шоу ирэх гуравдугаар сарын 9-өөс эхлэн гарах гэнэ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж