
Гандболынспорт төдийлөн олон сургуульд жигд хөгжөөгүй байгаа учир хагас шигшээ, шигшээ тоглолтуудыг өрсөлдөөнтэй болгох үүднээс Монголын Гандболын Холбооноос ийм бодлого барьж байгаа нь тун сонирхол татаж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Д. Энэбиш ажиллаж байгаа ба эрэгтэйчүүд нэг үе 15 минут, эмэгтэйчүүд 12 минутаар тус тус тоглохоор болжээ. Дашрамд сонордуулахад дөрөвдүгээр сард гандболын олон улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүндтэй үүргийг аваад байгаа тус холбооноос залуучуудын багынхаа бэлтгэлийн тун шаргуу хийлгэж байгаа ба бэлтгэл хангагдсан залуучууд сургууль сургуулиа ахлан олон улсын тэмцээний сорилгоо хийхээр болжээ.