Хамгийн шилдэг 10 бизнес ноутбук

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Хамгийн шилдэг 10 бизнес ноутбук

Удаан хугацаанд ашиглах, хүчирхэг үзүүлэлттэй, авч явахад хялбар, бизнес ноутбук хайж байна уу? Бид таны хайлтанд туслаж, хамгийн тохиромжтой 10 ноутбукийг санал болгож байна.

Ажилдаа ашиглах онцгой ноутбукийг сонгох нь чухал ажил. Танд бат бөх эдэлгээтэй, удаан хугацаанд ашиглах, нууцлал сайтай, өндөр хүчин чадалтай,  авч явахад хөнгөн гээд олон чухал үзүүлэлтүүд гарч байгаа.  
Сүүлийн үеийн бизнес ноутбукийн онцлог юу вэ?

Энгийн хэрэглэгчийн болон бизнес зориулалтын ноутбукуудын ялгаа улам бүр багассаар байна. Өнгөний сонголт, кейсны материал, дэлгэцийн хэмжээ, утасгүй сүлжээ, холболтын портууд гээд давуу талууд бүх л ноутбукэд ижил болжээ. Үнийн хувьд ч улам бүр хямд болсоор байна. Бизнесийнхны хувьд бизнес ноутбук үнэтэй авснаас хямд үнэтэй, энгийн хэрэглэгчид зориулсан ноутбук хэд хэдийг аваад ашиглах хандлагатай болжээ.

Таблет болон ноутбукны ялгаа ч улам бүр багассаар байна. Өмнө нь үйлдлийн системийн ялгаатай байсан бол одоо таблет дээр Windows-ийн хамгийн сүүлийн хувилбар ашиглах боломжтой болсон. Зарим таблетууд зөөврийн гартай болсон. Гэхдээ л бизнес ноутбукны байр суурь алдагдахгүй хэвээр байна. Ажлынхаа ноутбукийг хэрхэн зөв сонгосноор нь таны компани амжилттай бүтээмжтэй ажиллах уу эсвэл сул зогсолтоос болж шаналах уу гэдэг нь шийдэгдэх болно.

Хамгийн багадаа 4Gb санах ойтойг сонгоорой. Түүнээс бага байлаа гээд тийм ч их хэмнэлт гарахгүй. Хэрэв график ашигладаг хэрэглэгч бол 8Gb санах ойтойг сонгосноор ажлын хурдыг нэмэгдүүлэх боломжтой. Санах ойн хэмжээгээ зөв сонгосноор олон программыг зэрэг ачааллах, мултимедиа програмуудыг илүү хурдан ажлуулах боломжтой. Хэрэв таны ноутбук нэмэлт график үзүүлэлттэй эсвэл та 25 цонх зэрэг нээдэг хэрэглэгч бол маргаангүй танд 2Gb-аас илүү санах ой хэрэгтэй.

Баттерей барих хугацаа бол дараагийн бодох чухал асуудал. Илүү өндөр багтаамжтай баттерей таны томилолтын үеэрх хамгийн сайн найз тань байх болно. Бизнес ноутбукууд хэд хэдэн төрлийн баттерейг санал болгодог(4,6,9-cell). Илүү их cell-тэйг худалдаж авбал баттерей чинь илүү удаан ажиллана.
Бид маш олон бизнес харилцагчидынхаа хэрэгцээ шаардлага болон өөрийн борлуулалтын туршлага дээрээ үндэслэн таны сонголт хийхэд туслаж, хамгийн шилдэг 10 бизнес ноутбукийг санал болгож байна.
 




Эх сурвалж : Саммит компьютер технологи ХХК
http://www.pc-mall.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж