Энэ сарын 17-нд эхэлсэн “Dubai Duty Free Tennis Championships” тэмцээний хагас шигшээд АНУ-ын Серена Уильямс, Винус Уильямс нар шалгараад байна.
Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Серена Уильямс Сербийн Елена Янковичийг (6:2, 6:2), Винус Уильямс Италийн Флавия Пеннеттаг (6:3, 7:5) буулган авснаар хагас шигшээд шалгарлаа.
Серена Уильямс Францын Ализе Корнетой, Винус Уильямс наймд эрэмбэлэгдэн тоглож буй Данийн Возняцкитай шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.
14 дэх удаагийн “Dubai Duty Free Tennis Championships” тэмцээний нийт шагналын сан хоёр сая ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх ням гаригт /02.22/ тодорно.