Э.Ариунсайханы хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Э.Ариунсайханы хагалгаа амжилттай болжээ

Ховд аймгийн харьяа Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан Э.Ариунсайханы элэгний хагалгаа амжилттай болж, эх орондоо иржээ. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард элэгний цирроз хэмээх хүн өвчин тусч, нийт монголчуудаасаа тусламж хүсч, Энэтхэг улсад хагалгаанд орох зардал хэрэгтэй байсан тул хандивын аяныг эхлүүлээд байсан билээ. Түүний хагалгаанд 70 сая төгрөг шаардлагатай байсан бөгөөд амьдралын боломжгүй учраас ийнхүү монголчууддаа хандсан юм.

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс Э.Ариунсайхан хүүд туслахаар “Амьдрал хайрлая” тогтлолтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгуулж, тоглолтоос олсон ашгаа Э.Ариунсайханд хандивласан байна. Өнчин өссөн Ховд нутгийн хүүд туслах олон аяныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүлэгчтэй Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсны хүчинд Э.Ариунсайханы хагалгаа амжилттай болж, эрүүл саруул эх орондоо ирээд байгаа юм байна.

Э.Ариунсайхан 2010 онд Олон Улсын Эдийн  Засаг Бизнесийн Дээд  Сургуульд  элсэн орж, орсон цагаасаа ангийн дарга хийж, сургуулиас зохиосон олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан, Ангийн болон сургуулиас зохион байгуулагдах олон нийтийн ажилд ангийхныгаа хошуучлан оролцож, манлайлж байсан. Бүжиглэх дуртай, сургуулийнхаа арга хэмжээн дээр өөрөө бүжгээ дэглэн оролцдог байсан тухайн тэрээр ярьж байсан.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж