![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/2/93909207eac8ad9c/951cfac9210fcd67big.jpg)
Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс Э.Ариунсайхан хүүд туслахаар “Амьдрал хайрлая” тогтлолтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгуулж, тоглолтоос олсон ашгаа Э.Ариунсайханд хандивласан байна. Өнчин өссөн Ховд нутгийн хүүд туслах олон аяныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүлэгчтэй Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсны хүчинд Э.Ариунсайханы хагалгаа амжилттай болж, эрүүл саруул эх орондоо ирээд байгаа юм байна.
Э.Ариунсайхан 2010 онд Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд Сургуульд элсэн орж, орсон цагаасаа ангийн дарга хийж, сургуулиас зохиосон олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан, Ангийн болон сургуулиас зохион байгуулагдах олон нийтийн ажилд ангийхныгаа хошуучлан оролцож, манлайлж байсан. Бүжиглэх дуртай, сургуулийнхаа арга хэмжээн дээр өөрөө бүжгээ дэглэн оролцдог байсан тухайн тэрээр ярьж байсан.