Ц.Туяад оногдуулсан 22 жилийн ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Ц.Туяад оногдуулсан 22 жилийн ялыг хэвээр үлдээв

Нөхрийнхөө нууц амраг бүсгүйг 73 удаа хүйтэн мэсээр гэмтээж, онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдан 22 жилийн ял сонссон Ц.Туяагийн хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүгчид хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагчаар ажиллаж байсан Ц.Туяа нь хохирогчийг гэрийнх нь үүдэнд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орцонд хоёр удаа хутгалж, 70 гаруй удаа мэсээр гэмтээн хөнөөсөн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж