Орчин цагт суурин амьдралын соёл иргэншлийг дагаад иргэдийн дунд түгээмэл илэрч буй өвчний нэг нь чихрийн шижин юм. Судалгаанаас үзэхэд энэ өвчин нь Монголын хүн амын дунд хурдацтай өсч буй нь нийгмийг эмзэглүүлсэн асуудал болоод байна. Энэ нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт, нийгмийн стресс, сул дархлаа, сахарын хэт хэрэглээнээс үүсдэг бөгөөд цаашлаад зүрх өөхлөх, бөөрний архаг дутагдалд орох ,нүд сохрох, судасны хүндрэлийн улмаас хөл, гараа тайруулах, зүрхний шигдээс үүсэх зэрэг онц ноцтой хүндрэлүүд үүсдэг аж.
Тэгвэл Монос сүлжээ эмийн сангийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сахарын өвчнөөр шаналж байгаа болон түүнээс урьдчилан сэргийлэх хүсэлтэй ард иргэддээ зориулж “Сахаргүй бүтээгдэхүүний аян”-ыг орон даяар зарлаж, сахарын үнэ төлбөргүй оношилгоо, хямдралтай, урамшуулалт худалдааг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд зорилтот хэрэглэгчдэдээ АНУ, Австри, Герман,Голланд зэрэг орны сахаргүй амттанаас авахуулаад диабетийн эсрэг олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг танд санал болгох болно.
Дуртай амттанаа хүссэнээрээ хэрэглэж, эрүүл амьдрах боломжийг Монос танд олгож байна.
Сахарын төлбөргүй оношлогоо хийгдэх эмийн сангуудын жагсаалт
https://www.facebook.com/monosemiinsan