Дуучин Кристина Агилера өчигдөр /II.20/ шүтэн бишрэгчиддээ давхар баярт мэдээ дуулгалаа. Тэрээр найз залуу Мэттью Ратлертай сүй тавьснаа олонд зарласны дээр хоёр дахь хүүхдээ тээж буйгаа мэдэгджээ. Гэхдээ Кристина Агилера хэдэн сартай хөл хүнд болохоо нууцалсан байна. Тэрээр экс Жордан Брэтмэнийн хүүхдийг өмнө нь гаргасан бөгөөд Макс нэр өгч одоо тэрхүү хүү нь зургаан настай юм. Харин сүйт залуу Мэттью Ратлертэй 2010 онд танилцаж байсан аж.
Одоогоор дуучин Кристина Агилера “The Voice” телевизийн шоунд шүүгчээр ажиллаж байгаа билээ.
Б.АНХТУЯА