Буцалтгүй тусламжийн цуваа хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Буцалтгүй тусламжийн цуваа хөдөллөө

Монгол орны бүх нутгийг хамарсан их хэмжээний цасны улмаас 2009-2010 оныг дамнан зудын нөхцөл байдал үүсч, 21 аймаг зудын гамшигт нэрвэгдэн, улсын хэмжээнд 8,5 сая мал хорогдож, 8711 малчин өрх огт малгүй болж амьжиргааны эх үүсвэрээ алджээ. Тиймээс МУЗН-ээс Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран олон улсад хандан зарласан 1,2 сая швейцарь франкийн уриалгын хүрээнд өнөөдөр Баянхонгор, Ховд, Увс, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Төв, Сүхбаатар аймгуудын 91 сумын огт малгүй болсон нийт 1800 малчин өрхөд зориулсан хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн цувааг орон нутаг руу явууллаа. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нэг өрхийн гурван сарын хүнсний хэрэглээнд зориулж 75 кг гурил, 15 кг цагаан будаа, гурван  кг элсэн чихэр, давс, гурван литр ургамлын тос, ширхэг цай зэрэг хүнсний багц, мөн хүүхэд, том хүний ажлын хувцас, ажлын гутал, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг олгох юм. Тусламжийн цуваа үдэх үйл ажиллагаанд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, Орлогч дарга З.Жадамба, ОУУЗ, УХСН-үүдийн холбооны суурин төлөөлөгч Javiar Barrera нар оролцсон юм.

Б.Анхаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж