
Дарс ба зайдсийн наадам дээр Парисийн хэдэн зуун хүн иржээ. Тэдний зарим нь төрийн далбааттай ирсэн бөгөөд далбаагаа тавилгүйгээр зайдас идэж байлаа. Тэд лалынхан голдуу амьдардаг дүүргүүдэд ийм баяр хийхийг хориглосоныг эсэргүүцэж байгаа нь энэ ажээ. Уг баярыг зохион байгуулагч нарт лалынхан ихээр амьдардаг дүүрэгт уг баярыг хийх нь архи ба гахайн мах хэрэглэдэгүй исламчуудын дургүйг хүргэнэ гээд ийм арга хэмжээг тэнд явуулахыг хориглосон байна. Ингээд парисчууд уг баяраа хотын төвд ямар нэгэн маргаангүйгээр хийцгээв.