Жиргээчид: Чанаргүй алтан медаль

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Жиргээчид: Чанаргүй алтан медаль

Жиргээчид энэ өдөр олон зүйлийг онцлов. Цагаан олимпийн хамгийн сонирхолтой хэсэг буюу эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын тэмцээн өчигдөр орой болсон. Хэдийгээр Монголын тамирчин байхгүй ч жиргээчид өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж, хэн цагаан олимпийн аварга болох вэ гэдгийг тааварлаж байсан юм.  Жиргээчдийн хамгийн  их түрүүлнэ гэж байсан хүн нь БНСУ-ын алдарт тамирчин Ким Юна. Ким Юнаг энэ жилийн олимпийн аварга болно гэсэн таамаг жиргээчдийн олонхид нь байсан. Мөн дараагийн таамаг дэвшүүлсэн хүн бол ОХУ-ын 15 настай тамирчин Юлия Липницка байсан юм. Жиргээчид энэ талаар өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж байсан боловч "Сочи-2014" олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр

ОХУ-ын тамирчин 17 настай Аделина Сотникова 224.59 онооны үнэлгээрээр алтан медаль хүртсэн юм. Гэвч жиргээчид энэ удаагийн олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрийн тэмцээнд найраа орсон гэж үзэх жиргээчид байсан. Энэ талаар жиргээчид,

-BBaatar‏@hero_bbaatar. Хэнмэдэхийн Оюунаа минь /Ким Юна/ …. найраа орчихлоо доо

-Ц.Хулан ‏@tsog_khulan .найраа ороогүйээ

-Bud Odon ‏@BudOdon . Энэ 2-ын эргэлтийг харьцуулахад Сотникова агаарт Юнагаас илүү урт хугацаанд эргэлт хийсэн бна.

-tuvshin ‏@TamirTuvshin   orsuud hahiul ugchixshig bolloo

-Б.Билэгсайхан ‏@BiligB  Сотникова нэг хальтирч алдаа гаргасан.

-Хаянаа Н/T @Khayanaa9900. Чанартай менген медаль… Чанаргvй алтан медаль… Унтах гэсэн заавал энийг хэлчихээд унтмаар санагдаад kk САЙХАН АМРААРАЙ МАНАЙХАААН …

Одоогоос хоёр хоногийн өмнө ууланд авирч яваад алга болсон Уулчин Л.Болдбаатрыг хоёр хоногийн турш хайж байгаа боловч олдохгүй хэвээр байгаа билээ. Энэ талаар жиргээчид  төр засгаас шаардлагтай анхаарах хэрэгтэйг сануулав. Учир нь төр засгийн өндөрлөгүүд төөрөхөөр цаг гаруй хугацаанд шуурхай ажилладаг байж, харин уулсныг оолон хоног болоход нэг ч удаа анхаарагүйд нь жиргээчид шүүмжлэлтэй хандаж байлаа. Өмнө нь Ерөнхий сайд 70 гаруй хүний хамт ууланд авирч, төөрсөн ч Онцгой байдлын ерөнхий газар шуурхай ажиллаж, нисдэг тэрэг, эрлийн баг гаргаж төөрөгсөдийг олсон. Энэ нь тухай үед Онцгой байдлын ерөнхий газрыг шуурхай ажилласан, сайн байна гэж магтахад хүргэж байсан бол одоо тэднийг дарга нарт өөрөөр үйлчилдэг гэж шүүмжлэх болов. Тухайлбал,

-СУЛИАРАГЧ© @Zulbayart

Уулчин Л.Болдбаатарт яагаад ингэж анхаарал хандуулахгүй байгаан бэ төр засагаа? Хүн осолдчихоод байхад! Алтанхуяг алга болоход яалаа?

-Uurtsaikh Tuya @UureeMM. Уулчин Болдбаатарыг сая 18.30-ын үед осолдсон байдалтайгаар олжээ.13нд анх цасны нурангид орж,охин нь 35 км газрыг хоёр хоног туулж хэл дуулгасан

@Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж