Мьянма цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Мьянма цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөгүй гэв

Фото: ISRA.com/AP

НҮБ-ын Олон улсын цөмийн агентлагад Мьянмагийн Засгийн газар албан ёсны захидал илгээн цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөгүй байгааг мэдэгдлээ. Өмнө нь Мьянма цөмийн зэвсэг бүтээх  судалгааны ажил хийж байна гэсэн яриа гадаадын хэвлэлээр гарсан байв.
Засгийн газар нь ч өмнө бас л ийм төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэж байлаа. Мьянмад ардчилал тогтоохын төлөө гадаадад байдаг байгууллагын идэвхтнүүд Засгийн газраа Хойд Солонгостой хамтран ажиллаж, тэдний тусламжтайгаар цөмийн зэвсэг бүтээхээр оролдож байна гэж үздэг. Мьянмагийн Засгийн газар тэдэнд тийм төлөвлөгөө гарч ирэнгүүт олон улсын зохих бүтэцэд нь мэдэгдэх болно гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж