Эрлийн ажиллагааг дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Эрлийн ажиллагааг дуусгалаа

Баян-Өлгий
аймгийн нутаг, “Алтай таван богд” ууланд сураггүй алга болоод байсан уулчин Л.Болдбаатарын цогцсыг
Малчин уулын ойролцоогоос өнөөдөр 17.00 цагийн орчимд олсон талаар  эх сурталж мэдээллээ. Гэхдээ эх сурвалжууд одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Монгол Улсын Гавьяат
тамирчин, уулын спортын ОУХМ Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван
богд уулын Малчин оргилд хоёрдугаар сарын 14-нөөс охин Б.Үүрцайхын хамт авиралт хийн,
бууж явах замдаа сураггүй алга болсон юм. Тэрээр энэ удаагийн
авиралтаа хоёрдугаар сарын 13-нд эхлүүлсэн бөгөөд түүнтэй хамт явсан охин Б.Үүрцайх
аавыгаа хавцал руу унасан гэсэн мэдээллийг өгөөд байсан юм.

Холбоотой мэдээллүүд:

Эрлийг маргааш үргэлжлүүлэхээр болжээ

Уулчин Л.Болдбаатарыг олоогүй байна

Уулчин Л.Болдбаатар сураггүй алга болжээ

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж