Монгол ардын намын дэргэдэх ахмадын холбооныхон өнөөдөр хуралдсан байна. Уг хурлаар УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирыг даргаараа сонгосон байна. Тэрбээр өмнө нь УИХ-ын дарга, МУИС-ын захирал зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан юм. МАН-д төдийгүй Монголын туршлагатай улстөрчдийн нэг хэмээн намын гишүүд нь түүнийг үнэлдэг. Ийнхүү МАН-ын ахмадууд туршлагатай улстөрчөөр холбоогоо толгойлуулахаар болсон бөгөөд энэхүү сонголтдоо сэтгэл хангалуун байгаа ажээ.
О.САР