Шинэ тасалбар энэ сарын 25-наас гарна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Шинэ тасалбар энэ сарын 25-наас гарна

Өнгөрсөн сарын сүүлээр “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос тасалбарын үнийг нэмж 500 төгрөг болгосон. “Алдагдалтай ажиллаж байгаа тул үнээ нэмэхээс өөр арга алга” гэж “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ныхон хэлж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд иргэд автобусаар 500 төгрөгөөр зорчсон ч шинэ тасалбар хэвлэгдээгүй гэх шалтгаанаар 200, 400 төгрөгийн тасалбар авч байсан. 

Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас тодруулахад “500 төгрөгийн тасалбар хэвлэх захиалга өгсөн, шинэ тасалбар энэ сарын 25-наас гарна” хэмээв.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж