ДЭМБ хүүхдийн эмчилгээний заавар гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

ДЭМБ хүүхдийн эмчилгээний заавар гаргалаа

Фото: ISRA.com

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид дэлхийн түүхэнд анх удаа 13 нас хүртлэх хүүхдүүдэд эм тариа хэрэглэх зааврыг бүтээжээ. Олон хуудастай лавлахад эмийн жагсаалтаас гадна тэднийг хэрэглэх хэмжээ болон сөрөг нөлөө мөн хүүхдэд огт хэрэглэж болохгүй эмүүдийн тухай сануулга оруулжээ. Эмийн үйлчилгээг үр дүнтэй болгохын тулд хүүхдийн нас ба жинд эмийг тааруулах хэрэгтэйг тэд сануулсан байна. Олон орнууд тус тусдаа хүүхдийг эмчлэх стандартыг  мөрддөг ба өнөөг хүртэл нийтлэг стандарт бий болоогүй байсан юм.
ДЭМЯ-ны заавар англи хэл дээр хэвлэгдсэн бөгөөд тус байгууллага түүнийг бусад хэлүүдэд орчуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж