
-Энэ бол тун боломжит хувилбар гэж бид харж байна. Японы JCOAL болон Nagata EngineeringLLC-тай хамтран элс ашиглан хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг туршиж үзлээ. Онгоцоор 2 тонн нүүрс зөөвөрлөн Японд хүргэж туршилт хийсэн.Туршилт амжилттай болсон. Экологид ээлтэй энэ технологийг бид нэвтрүүлнэ.Ус бол говьд ховор.Гүний усаар нүүрс угаана гэдэг экологид харшийн дээр нүүрсийг элсээр угаах нь усаар угааснаас хамаагүй бага өртөгтэй тусч байна. Тиймээс бид ойрын үед нүүрсийг хуурай аргаар угаах туршилтын үйлдвэрийг уурхай дээрээ байгуулахаар болсон. Одоохондоо хүчин чадал бага байгаа ч алсдаа нэмэгдүүлэх боломж бий. Ингэж гэмээнэ бид нүүрсээ өртөг шингээн гадаадад экспортлох боломж бий. Нүүрсний үнэ ч өснө гэлээ.