Их амжилт, алдар нэр түүнд аз жаргал өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Их амжилт, алдар нэр түүнд аз жаргал өгөөгүй

Америкийн алдарт дуучин, рок хөгжимчин Курт Кобейн өнөөдөр 47 нас хүрэх байлаа. Түүнийг “Нирвана” хамтлагийн гоцлол дуучин гэдгээр нь бид мэднэ. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд Куртын дуулдаг байсан уянгалаг рок дуунууд панк болон поп стилийг холбож өгсөн юм. Тэдний “Smells Like Teen Spirit” дуу 1990-ээд оны залуусын жинхэнэ сүлд дуулал болж, удаан хугацааны турш хит парадуудыг тэргүүлж байв. Энэ үед “Bleach”, “Nevermind”, “In Utero” цомгууд нь гарч тэд жинхэнэ алдрын оргилд хүрсэн билээ. Гэвч энэ их алдар хүнд Куртэд төвөгтэй санагдах болжээ. 1992 онд Курт жүжигчин Кортни Лавтай гэрлэж, Фрэнсис Бин охин нь мэндэлсэн юм. Удалгүй тэрээр хар тамхитай нэр холбогдох болж, асар их амжилт, алдар нэр, мөнгө байсан ч 1994 оны дөрөвдүгээр сарын 5-нд толгой руугаа буудан амиа хорложээ. Зарим шүтэн бишрэгчид нь түүнийг бусын гарт амиа алдсан гэж үздэг. Гэхдээ цагдаа нар Куртын цогцосны дэргэдээс амиа хорлохынхоо өмнө бичсэн гэрээслэлийг нь олсон юм. Мөрдөгчид түүнийг өөрийгөө буудан хороосон болохыг тогтоожээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж