Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Фото: Shen Peng / Xinhua / Corbis / Foto S.A.

2014.02.19.  Хятад. Нанкин хотноо хүчтэй цас орсон ч тоорын мод нахиалан анхны цэцэг гарч эхэлжээ. Тоор нь өвлийн сүүлчээр сакура  цэцэглэхээс өмнө нахиалдаг ба түүний цэцгийг хаврын бэлгэдэл гэдэг. Мөн сэргэлт ба залуу насны бэлгэдэл ч гэнэ. Тоорын цэцэг цас бороон дор дэлбээгээ нээх нь саад бэрхшээлийг даван туулахыг хүмүүст сануулдаг гэж хэлнэ.

Тоор  жимсний цэцгийн үнэр нь “хорсолт, хүйтнээс” гардаг хэмээн хятадууд ярьдаг. Тэд цэцгийн ханд уун ядаргааг тайлна. Мөн халуун буулгах эм ч гэж хэлдэг.

Хятад тоорын бут 3000 гаруй жилийн өмнөөс ургаж эхэлсэн гэнэ. Хятадаас л тэрхүү цэцгийг авчран Японд  ургуулжээ.

Нанкин хотноо тоор цэцэглэсний баярыг гуравдугаар сарын дундуур эхлэн бараг сар шахуу үргэлжлүүлдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж