
Анхны задлан шинжилгээний хариу гадны нөлөөлгүй гэж гарсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж энэ хэрэгт УПЕГ санаа тавьж ажиллахаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон юм. Талийгаач бүсгүйн үхлийн шалтгааныг тодруулах задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байна. Хүний эрхийн хуульч М.Ичинноровын хэлснээр задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гараагүй байгаа гэнэ. Гэхдээ ирэх нэг дэх өдөр талийгаачийн задлан шинжилгээний хариу ямар гарсан талаар мэдээлэл өгнө гэж албаны эх сурвалж мэдээлээд байна.