Ликуд гадил жимсний хальсны төлөө нөхвөр төлнө

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Ликуд гадил жимсний хальсны төлөө нөхвөр төлнө

Фото: ISRA.com

Израилийн Нетани мужийн шүүх намын хурал болсон үзэсгэлэнгийн төв ба “Ликуд” нам 43 мянган шекийг уг намын идэвхтэнд төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Намын хурал болж байх үед тэр идэвхтэн гадил жимсний хальсан дээр гишрэн хальтан унахдаа гэмтсэн аж. Намын идэвхтэн хөлөө хугалж, унахдаа ухаан алдсан ба  түр хугацаагаар ажлын чадвараа алдсан ч намдаа итгэсэн итгэлээ алдаагүй гэнэ. Тэрээр шүүхэд гомдол гаргахдаа унасны бурууг намынхан нь ариун цэврийг сахиулаагүйн болсон гэжээ. “Ликуд” нам шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Баруун хөл нь хугарсан учир намын чиглэлээс ухраагүй гээд идэвхтэндээ мөнгө төлөхөөр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж