Шамиль Басаевын алуурчин Туркийн шоронд илрэв

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Шамиль Басаевын алуурчин Туркийн шоронд илрэв

Шамиль Басаев
Фото: Игорь Михалев / архив РИА Новости

Стамбул хотын Малтепе шоронд Гүржийн иргэн Темур Махаури хоригдож байгаа ба тэрээр Чеченийн хээрийн дарга Шамиль Басаевыг хөнөөсөн хэргийн буруутан гэж Туркийн хууль хяналтын байгууллагынхан  үзэж байна. Тэр хоригдол 2006 онд Шамиль Басаев амь үрэгдсэн ачааны машинд тэсрэх төхөөрөмж тавьжээ. Энэ тухай прокурор Ахмета Демирхюйюкийн (Ahmet Demirhьyьk) мэдээлэлд үндэслэн Hьrriyet Daily News сонинд бичсэн байв.

Турк дэх “Кавказын эмират”  гэх байгууллагын Стамбулын төлөөлөгч Али Осаевыг хөнөөсөн хэрэгт Махаури сэжиглэгдэж байна. Осаев 2009 оны хоёрдугаар сарын 26-нд алагдсан байв. Хэрэгт сэжиглэгч нь түүний оршуулга дээр ирсэн байсан гэж прокурор хэлж байна.

Үүний зэрэгцээ, Махаури нь өөрийгөө тунхагласан Ичкерия улсын шариатын шүүхийн тэргүүн Шамсуддин Батукаевыг 2011 онд Стамбул хотноо хөнөөх гэсэн хэрэгт буруутай гэнэ. Алуурчинг бие хамгаалагч нар нь  барьсан ба түүнд бууг нь Махаури дамжуулан өгсөн байжээ.

Гуравдугаар сарын 3-нд Стамбул хотноо 2009-2011 онуудад таван чечень хүнийг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхлэх юм. Осаеваас гадна Басаевын гурван хамтран зүтгэгч  Берг-Хадж Мусаев (Berg-Hadj Musayev), Заурбек Амриев (Zaurbek Amriyev), Рустам Алтемиров (Rustam Altemirov) нар Стамбулийн машины зогсоолд алагд алагдсан байв. Тав дахь хохирогчийн нэр нэрлэгдээгүй байгаа.
Сүүлийн гурван аллагыг Александр Жарков (Alexander Zharkov), Надим Аюпов (Nadim Ayupov) гэсэн хуурамч нэрээр Туркт очсон Оросын тусгай албаны хоёр туршуул үйлджээ. Жарков нь цагдаа ирэхээс хэдэн минутын өмнө зочид буудлаас зугтсан байв. Харин Аюповын талаар мэдээлэл байхгүй.

Шүүхийн яллагаанд Орос нь Чеченийн сөрөг хүчний лидерүүдийг тэнд дайнтай гэсэн шалтгаанаар мөрдөн устгаж байгаа гэсэн байв. Прокурор хэрэгт татагдсан гурван хүнд бүх насаар нь хорих ял өгөхийг шаардаж байгаа.

 Шамиль Басаев нь 1995 онд Ставрополийн хязгаарын Буденновск хотыг эмнэлэгийг эзэлсэн  ажиллагааг зохион байгуулсан ба тэр үеэр 130 энгийн иргэд алагдсан юм. Мөн тэрээр Москвагийн Дубровкийн театрын барьцаалан эзэлсэн хэргийг зохион байгуулсан 2004 онд Бесланы бага сургуулийг эзэлсэн  аллага зэргийн зохион байгуулагч юм. Мөн түүнийг зорчигчийн хоёр онгоц дэлбэлсэн, рок наадамд дэлбэрэлт үйлдсэн хэрэгт буруутгаж ирэв. Оросын тусгай албаныхан Шамиль Басаевыг устгасан хэргийг өөртөө авсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж