Сөрөг хүчин эрх баригчдын талынханд халдав

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин эрх баригчдын талынханд халдав


Фото: EPA

Венесуэлийн сөрөг хүчний талынхан тус орны хойд бүсийн Сьюдад-Гуаяна хотод эрх баригчдыг дэмжсэн жагсаалд халдсан тухай латин Америкийн хэвлэл мэдээлэл мэдэгдэж байна.

Жагсаалын цуваа хотын гудамжаар явж байхад уг  довтолгоон хийгдсэн  байв. Гэсэн ч жагсаал үргэлжлэн Засгийн газрыг дэмжсэн цуглаанаар дуусчээ. Жагсаалд довтлох үеэр гурван хүн шархадсан байна.

Өнгөрсөн долоо хоногт тус орны нийслэл Каракас хотод хийгдсэн олон нийтийн жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн гарч гурван хүн амь үрэгдэн олон арван хүн шархдаж, бэртсэн байв. Эрх баригчид эмх замбраагүй байдал гаргасан гол буруутнаар сөрөг хүчний лидерүүдийн нэг Леопольдо Лопесийг буруутгасан байв. Тэр хэд хоног нуугдаж байгаад сүүлд нь Үндэсний гвардийнханд бууж өгсөн ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж