Украинд гашуудлын өдөр эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Украинд гашуудлын өдөр эхлэв

Фото: REUTERS

Украины ерөнхийлөгч Виктор Янукович эмх замбраагүй байдлын үеэр үрэгсэдийн дурсгалд зориулсан гашуудлын өдрийг пүрэв гаригт явуулахаар зарлав.

Хамгийн сүүлчийн мэдээгээр, мөргөлдөөнд 26 хүн амиа алдсан ба энэ хямралд нэрвэгдсэн оронд спортын тэмцээн болон зугаа цэнгэлийн арга хэмжээг пүрэв гаригт  явуулахгүй. Бүтэн өдрийн турш төрийн далбааг буулгасан байх юм.

Гашуудлын өдөртэй зэрэгцэн тус оронд террорын эсрэг гэсэн  тусгай ажиллагааг Аюулгүйн алба явуулж байна. Батлан хамгаалах яам мэдэгдснээр арми тэр ажиллагаанд оролцож магадгүй.

Пүрэв гаригт шилжих шөнө эрх баригчид ба сөрөг хүчин эвлэрлийн талаар тохиролцож яриа хэлцэл явуулахаар болов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж