Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

“МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо” болон “Бүх ард түмний их хуралдай” төрийн бус байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд МАХН-ын үйл ажиллагааг тараах нэхэмжлэлийг Улсын дэд шүүхэд гаргаж, шударга ёсонд нийцээгүй нам хэмээн үзэж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгав. Тэдний зүгээс Улсын дээд шүүхэд хандсан боловч тодорхой засвар хийх шаардлагатай гэж шүүхэд хандсан нэхэмжлэл нь буцаж ирсэн байна. Тиймээс МАХН-ыг тараах нэхэмжлэлээ завсарлан Улсын дээд шүүхэд дахин хандахаар болсон талаараа мэдээлсэн юм. МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргээс дахин 5-6 хавтаст хэргийг нээсэн гэнэ. Мөн түүнтэй холбогдох С.Билэгт болон Sky tower компанитай нь холбоотой хэргүүдийг дахин шалгаж эхлээд байгааг “МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо” болон “Бүх ард түмний их хуралдай” төрийн бус байгууллагууд мэдэгдсэн.

“МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо” болон “Бүх ард түмний их хуралдай” төрийн бус байгууллагууд мэдээлэл хийж байх үеэр нь МАХН-ын гишүүд дэмжигчид гэх хүмүүс дайрсан байна. Улмаар байдал хүндэрч, хэвлэлийн хурал хийж байсан “МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо” болон “Бүх ард түмний их хуралдай” төрийн бус байгууллагууд, МАХН-ын гишүүд дэмжигчдийн хооронд маргаан үүссэн. МАХН-ын гишүүд дэмжигчид хэвлэлийн хурал хийж байсан хүмүүсийг намаас албан тушаал өгөөгүй учраас ийнхүү намын эсрэг зүйл хийж байгаа гэсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр бараг зодоон маягийн зүйл болсон. Эндээс харахад МАХН-ын дарга нарын дунд төдийгүй жирийн гишүүд хоорондоо асуудалтай байгаа бололтой.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж