Доку Умаровын анд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Доку Умаровын анд гарчээ

Чеченид босогчдын лидер Доку Умаровыг барихаар өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж эхэлжээ. Хүчнийхэн Умаровыг амьдаар нь барихыг эрмэлзэж байгаа гэнэ. “Бид тэднийг устгахаар тэд үндэсний бааатар болдог. Тэр хоригдож, өчгөө өгөөд  сууж байх болно” гэж нэг эх сурвалж хэлсэн байв. Зургадугаар сарын 17-нд Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров мэдэгдэхдээ Умаровын дамжуулсан мэдээллийг замаас нь барихад тэр сэтгэл санааны хүнд дарамттай, өөрийгөө дэлбэлэхэд бэлэн байгаа гэж байв. Зургадугаар сарын эхээр Умаровын хамтран зүтгэгчдийн нэг Магас хочтой Али Тазиевыг барьсан ба тэр  өчиг өгч мөрдөн байцаалттай хамтарч эхэлсэн гэх яриа байгаа. Магасаас авсан мэдээллээр хүчнийхэн террористуудын бусад лидерыг барина гэж найдаж байгаа бололтой. Доку Умаров олон цуутай аллагын хариццлагыг өөртөө авч байлаа. Өмнө нь Оросын хүчнийхэн түүнийг устгасан гэж нэг биш удаа мэдээлж байсан ч Умаров амьд байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж