Шүлхийгээс сэргийлэх арга хэмжээ авч байна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Шүлхийгээс сэргийлэх арга хэмжээ авч байна

Дархан-Уул аймгийн Мал эмнэлэг үржлийн албанаас эрхлэн мал бүхий аж ахуйн нэгж, малчид, аймгийн нийт иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж тараалаа.

Сүхбаатар аймгийн Онгон, Баяндэлгэр, Наран зэрэг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж уг сэрэмжлүүлгийг гаргасан байна.
Уг сэрэмжлүүлэгт нийт иргэдэд шүлхий өвчин гарсан тус аймаг руу буюу халдварын бүс нутаг руу шилжилт хөдөлгөөн, мал амьтан тээвэрлэхгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

Аймгийн Мал эмнэлэг, үржлийн албаны дарга Х.Хавсамет, "Шүлхий өвчин нь буга, зээр, гөрөөс болно үхэр, хонь зэрэг салаа туурайтан амьтанд халдварладаг. Хүнд халддаггүй ч хүн өөрөө шүлхий өвчний вирусыг тээгч болдог. Шүлхий өвчний нууц үе нь 3-7 хоног байдаг. Шүлхийгээр халдварласан мал, амьтан болон өвчтэй малтай хамт байсан амьтадыг хамтад нь устгалд оруулдаг. Харин шүлхийн вакциныг гаднаас авдаг учраас үнэ хөлс, ажиллах хүч гээд манай улсын хувьд мал амьтнаа шүлхийгийн вакцинд хамруулах боломж нь бага. Тиймээс бид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа эрчимжүүлж иргэдийг шүлхий гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг сануулж зөвлөмж тараагад байна” гэв.

Тус аймагт урьд өмнө нь шүлхий өвчин гарч байгаагүй ч хэдхэн жилийн өмнө зэргэлдээх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хамар давааны орчинд гарч, хөл хорио тогтоож байжээ.

Эх сурвалж: http://darkhantimes.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж