Нүүрсний салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарынхан чуулж байна

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2014” олон улсын дөрөвдүгээр чуулга уулзалт өнөөдөр “SS сlub”-т эхэллээ. Хоёр өдрийн туршид үргэлжлэх чуулга уулзалт нийт зургаан хэсэгтэй бөгөөд Засгийн газрын төлөөлөл, хайгуул, олборлолтын компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, инженерийн болон консалтингийн, ханган нийлүүлэгч компаниуд, мэргэжлийн холбоодын гээд нийт 1000 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ үеэр Нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нүүрс, занарын гүн боловсруулалт, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, төр хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг гэсэн сэдвээр хэлэлцэж байна. Хэлэлцүүлгээс гадна уул уурхайн салбарын компаниуд үзэсгэлэнгийн танхимд танилцуулга хийж, бизнесийн түншээ хайх боломжийг олгож буй.

Төлөөлөгчид чуулга уулзалтын үеэр өнгөрсөн жил нүүрсний салбар, дэлхийн зах зээл хүнд байсан ч Монголын хувьд салбарын хууль эрх зүйн орчноо тодорхой болгосон нь сайн талтай болохыг онцолж байсан юм.

Одоогийн байдлаар хөтөлбөр ёсоор Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ТӨОХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Ариунбат “Нүүрсний үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж