Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж мөрдөх журам батална

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж мөрдөх журам батална

Гадаадын хөрөнгө оруулагчдийг татах зорилгоор УИХ-ын намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг баталсан. Гэвч энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас журам батлаагүй нь хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгээд байгаа. Харин Засгийн газраас ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг дагаж мөрдөх журмуудыг батлахаар болжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг дагаж мөрдөх журмуудыг батлаагүй байгаа. Одоо Уул уурхайн яаман дээр журмыг нь боловсруулж байна. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар баталчих байх” гэсэн мэдээллийг өглөө. Өмнөх парламентийн баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл баталснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдийг “хөөх”, эдийн засагт хямрал үүсгэсэн нь ээлжит бус чуулганыг зарлаж, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг шинээр өргөн барьж баталсан билээ. Энэхүү хуулиуд батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүйгээр ижил тэгш хандах, хөрөнгө оруулагчдийг даллах хуулийн төсөл байсан гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Тиймээс Засгийн газраас энэ хуулийг дагаж, мөрдөх журмыг баталснаар хөрөнгө оруулагчид Монгол Улсыг “онилох” боломж олдох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж