“Alfa music” төслийн төгсгөл айсуй

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

“Alfa music” төслийн төгсгөл айсуй

Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл төгсгөлийн шатандаа оржээ. Тасралтгүй арван жил телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн арван жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, Youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын оролцоотойгоор шилдгийг шалгаруулах юм.

Уг шалгаруулалтанд Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай үргэжлэх “Alfa music” төслийн сүүлийн шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 21-ны баасан гаригт болох юм.

Нэгдүгээр байранд дэлхийн одын тоглолт үзэх эрх, хоёрдугаар байранд шалгарсан уран бүтээлч видео клип хийлгэх эрхээр шагнуулах юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж