
Харилцаа холбооны салбарт тэргүүлэх технологийг нэвтрүүлж, шинэ, шилдэг үйлчилгээг хэрэглэгчдэдээ үргэлж бэлэглэж байдаг Скайтелийн хамт олон Зуны урамшуулалт худалдаагаа зарлаж байна. Наадмын өмнө гар утсаа шинэчлэхээр зэхэж байгаа хэрэглэгчид ТВ-ийн шууд нэвтрүүлэг үзэх, интернэт модем болгон ашиглах боломжтой сонгогдсон загварын гар утас худалдан авснаар Скайтелийн сүлжээнд үнэгүй ярих 247 үйлчилгээ эсвэл ярианы эрхийг сонгон авах боломжтой.
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сонгогдсон загварын гар утсыг худалдан авснаар үнийн дүнгийн 50-55%-ийн ярианы эрхийг бэлгэнд авах бол урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 8-15 сарын турш Скайтелийн сүлжээнд хязгааргүй ярих 247 үйлчилгээний эрхтэй болох юм байна.
Мөн баяр наадмыг угтан дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын үнийг 8900₮ болгон, шинэ хэрэглэгч бүрт 8900₮-ийн ярианы эрх/нэгж бэлэглэнэ. Мөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хоногтой цэнэглэгч картаар цэнэглэх бүрт 247 үйлчилгээний эрх бэлэглэж байна. Жишээ нь 3000₮-н цэнэглэгч карт бүтэн өдөр сүлжээндээ үнэгүй ярих эрхтэй бол Скайфон үйлчилгээний 19500₮-ийн картаар цэнэглэсэн хэрэглэгчид 12 өдрийн турш 247 үйлчилгээг ашиглах эрхтэй.
Нийт хэрэглэгчиддээ барьж буй урамшуулалт худалдаа Скайтелийн үйлчилгээний бүх салбаруудаар 6-р сарын 21-нээс 7-р сарын 18-ныг дуустал үргэлжлэх тул эрхэм хэрэглэгчид та бүхнийг урьж байна.
Скайтел үргэлж бэлэгтэй.