Голомтын азтанууд Африкийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Голомтын азтанууд Африкийг зорилоо

Голомт банкны азтай харилцагчид Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр Африкийг зорилоо
Хүн төрөлхтөн хөлбөмбөгөөр амьсгалж буй энэ өдрүүдэд Голомт банкны азтай харилцагчид хөлбөмбөгийн фанатуудтай мөр зэрэгцэн зогсож хайрлан хүндэлдэг тамирчидаа дэмжихээр ӨАБНУ-ыг өнөөдөр зорилоо.
Монгол улсад  олон улсын төлбөрийн картын системийг анхлан нэвтрүүлэгч Голомт банк дэлхийн картын бизнест тэргүүлэгч VISA интернэшнл байгууллагатай хамтран харилцагчдынхаа дунд сугалаат аян болон спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, азтай 10 харилцагчиддаа ӨАБНУ-д болж буй Хөлбөмбөгийн ДАШТ үзэх эрхийг олгосон билээ.
Аз нь алгандаа багтаж, хөлбөмбөгийн ДАШТ тэмцээнийг нүдээр үзэж, спортын торгон агшныг биеэр мэдрэх ховорхон аз тохиосон Голомт банкны азтанууд өнөөдөр ӨАБНУ руу хүлгийн жолоо заллаа.
Голомт банкны азтай харилцагчдын Африк дахь аялал 6-р сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд болох тоглолтуудаас сонголтоо хийн үзэх юм. 2008 онд Бээжингийн Олимп үзэх эрхийг 20 гаруй харилцагчидаа олгож байсан Голомт банк энэ удаа ийнхүү 10 азтанаа Африк руу аялуулж байна. 2010 оны Лондонгийн Олимпод оролцох Монголын баг тамирчдаа дэмжин ажиллахаар  Голомт банк Монголын Үндэсний Олимпийн Хорооны албан ёсны түншээр ахин  сонгогдон ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж