Тэгвэл энэхүү уралдаанд нийт 11 зохиолч зохиолын ерөнхий санаагаа ирүүлснээс зохиолч А.Миеэгомбын санаа зохион байгуулагчдад илүү таалагджээ. Санхүүгийн зохицуулах хороо болон төслийн зүгээс киног чанарын өндөр түвшинд бүтээхийн тулд кино бүтээх студи, продакшныг шалгаргуулах ажлыг хоёр үе шаттайгаар явуулна. Нэгдүгээр шатанд нийт гурван байгууллагыг шалгаруулж сонгогдсон зохиолчийн зохиолоор киноны эхний хоёр ангийг бүтээлгэнэ.
Үүний дараа шалгаруулалтын хоёрдугаар шат явагдах бөгөөд кино тус бүрийг МҮОНТВ болон арилжааны телевизүүдээр дамжуулан иргэдийн хүртээл болгож аль студи, продакшны хувилбар нь илүү ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр бүтээгдсэнийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах юм. Шалгарсан студи, продакшн үлдсэн 24 ангийг хийх эрхийг авах юм байна.