Ким Юна, Мао Асада тэргүүтэй Сочийн олимпийн мөсөн хатдын тулаанд энэ
жил Юлия Липницкая гэх 15 настай орос охин нэмэгдэж байна. Цагаан
олимпийн хамгийн олон үзэгчтэй уран гулгалт, тэр
тусмаа хамгийн онцгой нь байдаг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өчигдөр эхэлсэн. Богино үзүүлбэрт 21 орны 30
тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрт 24 нь шалгарлаа.

Богино үзүүлбэрт шилдэг тамирчдаас Ванкуверийн олимпийн мөнгөн медальт Мао Асада, Сочийн багийн төрлийн алтан медальт ОХУ-ын Юлия Липницкая нар гүйцэтгэлийн үеэр алдаа гаргаж, медальд хүрэх хангалттай өндөр оноо авч чадсангүй. Юлия Линицкая тэргүүлэгчдээс есөн оноо, Мао Асада 19 онооны алдагдалтай байна.
Харин тэргүүлэгчдийн эгнээнд БНСУ-ын Ким Юна, ОХУ-ын дөрвөн удаагийн аварга Аделина Сотникова, дэлхийн аварга Италийн Каролина Костнер нар бичигдэж байна. Тэдний хувьд дөрөвдүгээр байрт бичигдэж буй тамирчнаас зургаан онооны зөрүүтэй байгаа учир гол өрсөлдөөн өрнөх болов уу.
Ингээд медалийн тоонд зүй ёсоор бичигдэж байсан Юлия Линицкая, Мао Асада нарын фото агшнаас хүргэж байна.
Богино үзүүлбэрт 21 орны 30
тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрт 24 нь шалгарлаа. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагаас чөлөөт үзүүлбэр болж, медальтнууд
тодорно.
Ч.ШАРХҮҮ