С.Билэгтийг шалгах мөрдөн байцаалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

С.Билэгтийг шалгах мөрдөн байцаалт үргэлжилж байна

“Ноёд” констракшны захирал С.Билэгтийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхлээд байгаа. Саяхан батлан даалтад гарсан “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн хүсэлтээр мөрдөн байцаах ажиллагааг идэвхижүүлсэн бололтой. С.Билэгтийг Г.Буяндоржийг залилсан, эд хөрөнгийг нь шамшигдуулан завшсан хэрэгт сэжигтнээр тооцон тус цагдаагийн хэлтэст дөрвөн мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгаж эхэлсэн байна.

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж 2011 онд С.Билэгтэд “Ноёд” констракшны гүйцэтгэх захирлын эрхийг шилжүүлснээр энэ хэрэг эхэлсэн байдаг. Ийнхүү шилжүүлсэн захирал байх эрхийг анхан шатны шүүхийн шийдвэрээр 2012 онд хассан ч С.Билэгт  шүүхийн эл шийдвэрийг хүлээж авалгүй, “Сэлэнгэ 888” хотхоны хоёр блок байшинг гүйцэтгэх захирлын эрхгүй атал тамга тэмдгийг хууль бусаар ашиглан зарж, мөнгийг хувьдаа завшсан болзошгүй гэж мөрдөн байцаалтын явцад үзэж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж