
Улаанбаатар хотод бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 метр секунд. 31-33 хэм дулаан байх аж. Харин өнөөдөр ихэнх нутгаар үүлших бөгөөд нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын, дуу цахилгаантай бороо орох ажээ. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 метр секунд, Алтайн салбар уулсаар 12-14 метр секунд хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 26-31 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 30-35 хэм дулаан байна. Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. Ихэнх хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Д.Долгор