Францад тэрбумтан сенаторыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Францад тэрбумтан сенаторыг баривчлав

Серж Дассо
Фото: Benoit Tessier / Reuters

Францын сенатор-тэрбумтан Серж Дассо-г (Serge Dassault) Парисийн Нантер гэх хотод баривчилсан тухай Agence France-Presse мэдээлэв. Дассо өөрийн өмгөөлөгчийн хамт өглөө эрт цагдаагийн газар очсон хэмээн Le Point тодруулан мэдээлж байна.

Долоо хоногийн өмнө түүний парламентын гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгосон байлаа. Эсон тойргийн 88 настай сенатор 2008-2010 онуудад Корбей-Эсон хотын мэрийн сонгуулиар сонгогчдыг худалдан авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Мөн Рашид Туми (Rachid Toumi) гэгчийн мэдүүлэгээр, тэр хотыг мафи маягаар удирдаж байжээ.

Le Parisien хэвлэлд нийтлүүлсэн видео бичлэгтээ Туми өөрийгөө  хоёр ч удаа буудуулах шахсан гэв. Санал худалдан авахад нь оролцсон талаар түүнийг чимээгүй байлгах гээд ийнхүү буудсан ажээ.

Дассо 2008 онд хотын захирагчийн сонгуульд ялсан боловч  саналын дүнд нөлөөлж болох төлбөр илэрснээр сонгууль хүчингүй болжээ. 2009 онд сонгуульд Дассогийн хамтран зүтгэгч Жан-Пьер Беште (Jean-Pierre Bechter) ялсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж