Ховчууд 620 гаруй га газрыг цөлжихөөс хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Ховчууд 620 гаруй га газрыг цөлжихөөс хамгаална

НҮБ-аас жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг дэлхий ний­тээр “Цөлжилттэй тэм­цэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Хөрсөө тордож, амьдралыг тэтгэе” гэ­сэн уриан дор тэмдэглэсэн бөгөөд энэ өдрийн хүрээнд Ховд аймгийн Газрын албанаас газар тариалан эрхлэгчдийн дунд зөвлөгөөн зохион байгуулжээ. Мөн Буянт голын сав газрын газар тариалангийн мэ­дээллийн санг шинэчилсэн байна. Уг зөвлөлгөөнөөр тариаланч, ногоочдын усны хомсдол, тэдний маргааныг шийд­вэрлэх зорилгоор ус ашиглагч­дын бүлгүүд байгуулжээ. Хөрсний чанарыг сайжруулж, усалгааны усыг хэмнэх болоцоо бүрдүүлэх, хөрс, ус хамгаалах технологи, ар­га барилыг боловсронгуй болгох талаар тариаланчдын зөвлөгөө­нөөр хэлэлцэж дүгнэлт гарга­сан байна. Харгана, мод, бутыг түл­­шинд ашиглахыг бууруулснаас нийт 620 гаруй га газрыг цөлжихөөс хам­гаалах нөхцөл бүрдүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж