Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлэсэн хууль тогтоомж байдаггүйгээс эдгээр хүмүүс аливаа төрлийн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдах, гэрчийн мэдүүлэг өгөхөд хүндрэл бэрхшээл байнга үүсч байдаг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос тэдний эрх ашгийг хамгаалахын тулд Италийн АИФО төрийн бус байгууллага, Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох хэсгийг түүвэрлэн авч харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгийн гарын авлагыг хэвлэн гаргажээ.
Энэ гарын авлагыг бэлтгэн гаргахад Улсын мөрдөн байцаах газар хамтран ажилласан бөгөөд аймаг, нийслэлийн Мөрдөн байцаах хэлтсүүдэд тараах юм.