Орон нутагт хөрөнгө оруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Орон нутагт хөрөнгө оруулахыг дэмжив

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс тавыг нь хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн хамгийн гол асуудал нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байсан ба байгалийн нөөц төлбөр /рояальт/ болох 20 хувь аймагтаа, 10 хувь сумандаа үлддэг хуучин хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байгааг онцлон ярилцжээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн, аймаг, сумын төсвөөс илүү гарахгүй байх заалттайгаас ийм асуудал үүсч байгаа гэж гишүүд үзжээ. Иймд дээрхи асуудлыг шийдэхийн тулд шинэ хуулийн төслийг дэмжих зүйтэй гэж ярилцсан байна. Одоогийн хуулиар бол тухайн аймагт гурван тэрбумын хөрөнгө оруулалт оногдох ёстой байтал байгалийн нөөцийн төлбөр болох гурван тэрбумаар нь буцаачихдаг гэнэ. Харин одоо санаачилсан хуулийн төслийн дагуу өөрчлөлт орвол төсвийн гурван тэрбум дээр нь нэмэгдэж байгалийн нөөцийн төлбөрийн гурав хүртэлх тэрбум төгрөг болох нөөцийн төлбөрийг нэмж үлдээх бололцоог нь нээж өгөх ажээ.

Тиймдээ ч аймаг орон нутгийн хөгжилд нэмэр болох хуулийн төслийг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Хуралдаан дээр нэмэлт санал гарган, энэ мөнгийг урсгал зардалд, төрийн захиргааны албан хаагчдын унаа машины зардалд оруулчихгүй, бодитой хөрөнгө оруулалт болгох тухай ярьсан ба төслийн хэлэлцүүлгийн үед нэмж өгөх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж