Нийслэлийн II амаржих газар шинэ хүлээн авах тасагтай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн II амаржих газар шинэ хүлээн авах тасагтай боллоо

Өнөөдөр Нийслэлийн II амаржих газарт  “Монголын ирээдүй-эрүүл хүүхэд” ТББ-ийн хандиваар тохижуулсан хүлээн авах тасгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий, “Монголын ирээдүй-эрүүл хүүхэд” ТББ-ийн захирал Х.Сэлэнгэ, “Түмэн цамхаг” компаний Ерөнхий захирал Т.Уянга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга М.Мөнхдэлгэр нар оролцсон юм.

“Монголын ирээдүй-эрүүл хүүхэд” ТББ-ийн санаачлагаар хийгдсэн энэхүү хүлээн авах тасгийг “Түмэн цамхаг” ХХК-ийнхан нэг сарын хугацаанд  гүйцэтгэж дууссан байна. Шинэ хүлээн авах тасаг нь жирэмсэн эхчүүдийг дулаан тав тухтай орчинд хүлээн авахаас гадна үзлэг, оношлогоо хийх эмч нарын өрөөтэй болсон байна.

II амаржих газар 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласнаа энэ үеэр дуулгалаа. Тус амаржих газрын дарга, клиникийн проффесор Х.Оюунханд хэлэхдээ “Монгол оронд эрүүл хүүхэд түүнчлэн эх, хүүхдийг тухтай орчинд төрүүлэх нь чухал гэдгийг мэддэг зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллах сайхан байлаа, баярлалаа” гэв. Мөн энэ үеэр “Монголын ирээдүй-эрүүл хүүхэд” ТББ-ийн захирал Г.Сэлэнгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Хүний төлөө” медалиар шагнасан юм. Дашрамд дуулгахад II амаржих газар өдөрт 20-30 хүүхэд эх барьж авдаг ба өнгөрсөн жил 6500 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авчээ.

А.ГЭРЭЛТ-ОД

Эх сурвалж: www.zaluu.com









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж