Өндөр хэмжээний форум болно

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Өндөр хэмжээний форум болно

Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХО) болон арлын жижиг хөгжиж буй орнуудын (АЖХО) цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт өндөр хэмжээний форумыг Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн ДГХО болон АЖХО-ын хөдөө аж ахуйн сайд нар, өндөр хэмжээний төлөөлөгч, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, бүсийн хөгжлийн түншүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох юм.

Энэхүү өндөр хэмжээний форумаар тус бүсийн, хүнсний аюулгүй байдлыг хангахад уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй үр нөлөөний талаар болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, стратегийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж