
Sony компанийн өчигдөр хийсэн борлуулалтын мэдэгдэлд дурьдсанаар дэлхий даяар 5.3 сая хувь борлуулагдсан байна.
Уг консол худалдаанд гараад ганц өдрийн дотор нэг сая хувь борлуулагдаж байсан юм.
PlayStation 4 нь PC GPU нэмсэн, Х86 процессортой, 8GB GDDR5 өндөр хурдны санах ойтой, HDMI, Analog-AV, оптикал дижитал гаралтын зэрэгцээ Blu-ray, DVD-ийг дэмжинэ.
Мөн touchpad, “share” товч бүхий сайжруулсан DualShock удирдлагатай бөгөөд чихэвчийг шууд удирдлагатайгаа холбох боломжтой юм байна.
Т.БИЛГҮҮН