Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд ажиллаж, амьдарч буй ховдчууд сагс, волейбол, шатар, теннис гэсэн спортын 4 төрөлд аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээнийг УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн С.Бямбацогтын санаачлагаар зохион байгуулсан юм. Тэмцээнд нийтдээ 350 гаруй тамирчид оролцож, шилжин явах цомын төлөө өрсөлдсөн байна. Тэмцээний үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ардын жүжигчин Зангад зэрэг Ховд аймгийн хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний багийн нийлбэр дүнгээр Жаргалант баг тэргүүн байр, Манхан баг 2-р байр, Мөст баг 3-р байрт шалгарсан байна. Харин сагсан бөмбөг эрэгтэйчүүдийн төрөлд Жаргалант баг, эмэгтэйчүүдийн төрөлд Мөст баг, волейбол эрэгтэйчүүдийн төрөлд Жаргалант баг, эмэгтэйчүүдийн төрөлд Манхан баг, шатар эрэгтэйчүүдийн төрөлд Мөнххайрхан, эмэгтэйчүүдийн төрөлд Манхан, ширээний теннис хоёр төрөлд Манхан зэрэг багууд аваргалж, тус тус тэргүүлсэн байна.
Б.Сүх