Топ модель Д.Пүрэвсүрэн гуравдахь хүүхдээ төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Топ модель Д.Пүрэвсүрэн гуравдахь хүүхдээ төрүүлнэ

via Би хамгаас хөөрхөн Сэтгэл булаам бүсгүй


Топ моделиуд ганцхан хүүхэдтэй байдаг гэдэг бичигдээгүй хуулийг топ модель
Д.Пүрэвсүрэн эвдэхээр шийджээ. Тэрбээр гурав дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд
өнөөх л өөрийн хэрэглэдэг таг чиг алга болдог арга барилдаа шилжиж гэрийн
хорионд оржээ. Түүнийг нөхөр нь ингэсэн юм биш. Тэр өөрөө л ийнхүү олны нүднээс
хол, нам жим аж төрөхөөр шийдэн гэртээ бүгсэн талаар уран бүтээлийн найзууд нь
ярьж байна. Гурав дахь хүүхдээ гаргах гэж буй топ бүсгүйд нөхөр нь баяр хүргэж,
Лэнд Ровер машин бэлэглэсэн аж.

Саяхан Хармагтайн ордын 90 хувийг худалдаж авсан “Занаду майнс” компанийн
гүйцэтгэх захирал Б.Ганбаяр гэгч эр хоёр дахь амьдралаа зохиохдоо топ Пүүжээтэй
ханилан өдгөө тэд охинтой болоод байгаа бол одоо эхнэрээсээ хүү төрүүлж өгөхийг
хүсч байгаа сурагтай. Топ бүсгүй ч өөрийнхөө хүүхэд гаргаж, гэртээ сууж байгаа
амьдралаа маш аз жаргалтай сайхан байгаа хэмээсэн байна. “Сакура” хороололд хэд
хэдэн гэрийн асрагч, үйлчлэгчтэй бүсгүйд хүүхдүүдээ өсгөж гэртээ байх нь тийм ч
түвэгтэй санагдахгүй байгаа гэдгээ нуусангүй.

Уг нь бол Японы загварын тайзан дээр Монголын нэрийг гаргахаар бэлдэж байсан ч
яалт ч үгүй жирэмсэлсэн болохоор энэ ажил нь талаар болсон ч түүнд хүүхэд нь
илүү байсан нь тодорхой. Ийнхүү топ модель Д.Пүрэвсүрэн морь жилд гурав дахь
хүүхдээ өлгийдөж авахаар гэрийн хорионд ороод байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж