Дэлхий нийт байгаль экологид хор хөнөөлгүй эрчим хүчийг сонирхох болсон. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд дэлхийд эрс нэмэгдсэн бөгөөд Герман улс энэ чиглэлээр идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Тэгвэл монголчууд нар салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадны туршлагатай багтай хамтрахаар болсон. Тухайлбал Тайваньтай хамтран сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсон бөгөөд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Тайвань болон Монгол Улс нь хоёул сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, нар болон салхины эрчим хүчний салбарыг хөгжүүлсэн туршлагатай юм.
О.САР