
Эрчим хүчний яамны барилгыг эзлээд байсан 100 орчим хүнийг баривчилсан аж. Тэднийг өнгөрсөн сарын сүүлээр хоёр сарын хугацаатай зарласан онц байдлын хуулийг зөрчсөн хэмээн буруутгажээ. Паттанатабутын ярьснаар цагдаа нар хүчний хувьд хамаагүй илүү байсан учир баривчлагдсан жагсагчид ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй аж. Мөн эсэргүүцэгчид өөрсдийн хаалт хийсэн Бангкокийн хойд зүгт байдаг Засгийн газрын өөр нэг цогцолборт хүрэх замыг нээж өгөхийг зөвшөөрчээ. Эсэргүүцлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш цагдаа нар нэг удаад ийм олноор нь баривчилсан анхны тохиолдол гэдгийг “Франс пресс” агентлаг онцолж байна.
Засгийн газрын цогцолбороос жагсагчдыг шахаж гаргах ажиллагаа өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн. Үүний тулд хотод 1000 гаруй цагдаа оруулжээ. Эхний өдөр цагдаа нар Ерөнхий сайд Ийнглак Чинават хоёр сарын турш орж чадахгүй байгаа Засгийн газрын ордны ойр орчмоос жагсагчдыг шахан гаргасан байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин